ДАРХАН-УУЛ: ЕБС,СӨББ-д 1840 багш ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт нийт 1840 багш ажиллаж байна.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 30, төрийн бус өмчийн найм, УБТЗ-ын гурав нийт 41 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн өмчийн 30 цэцэрлэгийн 248 бүлэгт 7765 хүүхэд, төрийн бус өмчийн найман цэцэрлэгийн 26 бүлэгт 492, нийт 8257 хүүхэд, төмөр замын гурван цэцэрлэгт 463 хүүхэд, нийт 8720 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.
Багшлах боловсон хүчний
тухайд төрийн өмчийн цэцэрлэгт үндсэн багш 267, туслах багш 256 төрийн бус
өмчийн цэцэрлэгт үндсэн багш 27, туслах
багш 32 ажиллаж байна. Төмөр замын гурван цэцэрлэгт үндсэн багш 15,
туслах багш 19, нийт 309 үндсэн багш, 307 туслах багш ажиллаж байна.
Үүнээс /Төмөр замын
цэцэрлэгээс бусад цэцэрлэг/
5 хүртэлх жил ажиллаж байгаа 69
6-10 жил ажиллаж байгаа 80
11-15 жил ажиллаж байгаа 41
16-20 жил ажиллаж байгаа 26
21-24 жил ажиллаж байгаа 23
25, түүнээс дээш жил ажиллаж
байгаа 55 багш байна.
2023-2024 оны хичээлийн жилд төрийн өмчийн 17, төрийн бус өмчийн 8, Насан туршийн боловсролын төв нэг, нийт 26 сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн өмчийн сургуулийн 702
бүлэгт 22.869, төрийн бус өмчийн сургуулийн 136 бүлэгт 2.944, нийт 838 бүлэгт 25.813 хамрагдаж, багшлах боловсон хүчний тухайд, төрийн
өмчийн сургуульд 975, төрийн бус өмчийн сургуульд 249, нийт 1224 багш ажиллаж байна.