Энэтхэгийн Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан зөвшөөрөхөөс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ, 2023 аравдугаар сарын 17 /Reuters/. Энэтхэгийн Дээд шүүхээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан зөвшөөрөхөөс татгалзсан шийдвэр гаргасан бол Ерөнхий шүүгч Д.Чандрачуд ийм хууль батлах нь парламентын эрх мэдэлд хамаарна гэдгийг мэдэгдлээ.
Д.Чандрачудаар ахлуулсан таван шүүгч энэ оны 4-5 дугаар сарын хооронд дээрх асуудлын үндэслэлийг сонсож, мягмар гарагт буюу өнөөдөр шийдвэрээ гаргажээ.
2018 онд тус улсын Дээд шүүхээс Колоничлолын үед ижил хүйстнүүдийн бэлгийн харьцаанд тавьсан хоригийг цуцалсан түүхэн шийдвэр гаргаснаас хойш таван жилийн дараа ийм шийдвэр гарч байна.
Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан зөвшөөрөх талаар Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэж, зөвхөн парламент энэ асуудлыг хэлэлцэж, хууль батлах эрхтэй гэж мэдэгдэж байв.
Түүнчлэн ийм гэрлэлтийг "Нөхөр, эхнэр, хүүхэд гэсэн
Энэтхэгийн гэр бүлийн үзэл баримтлалтай харьцуулж болохгүй" гэж мэдэгджээ.
Улс төр, нийгэмд консерватив үнэт зүйлс давамгайлсан хэвээр буй Ази тивийн орнуудаас Тайвань, Балба улсад л ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрдөг ажээ.