СҮХБААТАР: AR технологид суурилсан зурагт ханыг сургалтдаа ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын
30 /МОНЦАМЭ/. Аймгийн 16 сургуулиас Уулбаян сумын ерөнхий боловсролын сургууль анх удаа AR технологийг сургалтдаа
нэвтрүүлж, ашиглаж эхэлжээ.
Тодруулбал,
AR технологид суурилсан монгол ёс зүй болон одон орон судлалын зурагт ханыг дөрвөн сая төгрөгийн хандиваар дөрвөн ангидаа бий болгожээ. Тусгай аппликейшныг гар утсандаа татаж, уг зургийг уншуулснаар шууд холбогдох тайлбар мэдээлэл видео хэлбэрээр гардаг. Монгол хэл, газарзүй, хүн байгаль зэрэг хичээлд ашигладаг бөгөөд ингэснээр сурагчдын хичээлдээ оролцох идэвх оролцоо маш сайн байдаг гэнэ.
Уг ханыг багш сурагчид бүгд ашиглах боломжтой.