ДАРХАН-УУЛ: Аймгийн УЗХ 2023 онд 130 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн Улаан Загалмайн хорооноос өнөөдөр 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээнд зарцуулсан төсвийн талаар мэдээлэл өглөө.
Аймгийн УЗХ нь МУЗН-ийн үндсэн чиг үүрэг, зорилгын дагуу нийтэд учирсан гамшигт байдлын үед эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлж, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэмэлт хүч болон ажилладаг аж.
МУЗН-ийн Дархан-Уул аймаг дахь Улаан Загалмайн хороо нь 2023 онд 130.492.900 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж олгожээ.
Тодруулбал АНУ-ын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр ХААН банктай хамтран бэлэн мөнгөний тусламжийг цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээлэлд тулгуурлан 50 малчин өрхөд 18.500.000 төгрөгийг дансаар олгожээ. Мөн Австралийн олон улсын хөгжлийн агентлаг, "Sight fоr all" олон улсын байгууллага, АШУҮИС, МУЗН-ийн хамтарсан төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний кабинетад үзлэг оношилгооны 24.000.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн таван төрлийн багаж хэрэгслийг хандивлажээ.
Олон нийтийн дархлаажуулалтыг дэмжих зорилгоор зорилтот бүлгийн иргэд, сайн дурын идэвхтний үйл ажиллагааг
дэмжиж Олон улсын Улаан загалмайн улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос /ОУУЗУХСНХ/
8.200.000 төгрөгийн урамшуулалт
сургалтыг зохион байгуулж чадавхжуулсан байна..
Аймгийн Цэргийн штабын үйл ажиллагааг дэмжиж “Оюутан цэрэг”-ийн байранд 1.875.000 төгрөгийн хөнжил, гудас, орны бүтээлэг 50 ширхгийг хандивлажээ.
Түүнчлэн ГБХЗХГ-ын харьяа “Зулзага” хүүхдийн зуслангийн эд материалд
дэмжлэг болгож 2.125.000 төгрөгийн
50 ширхэг хөнжил, гудас УЗХ-ны нөөцөөс хандивласан байна. Дархан сумын халамжлуулагч
143 хүнд 16.775.300 төгрөгийн хүнс, хувцасны тусламжийг УЗХ-ны нөөцөөс гурван удаа олгожээ.
Анхан шатны улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжиж Шарын гол сумын зорилтот бүлгийн иргэд болон үерт өртсөн 51 өрхөд УЗХ-ны нөөцөөс 2.163.600 төгрөгийн үнэ бүхий хүнс, хувцас, эд материалын тусламж үзүүлсэн аж.
Дархан сумын харьяат галд өртсөн
айл, өрхөд дэмжлэг үзүүлж таван айлд 15 ширхэг хөнжил 15
ширхэг гудас, хүнсний багцыг дунд шатны УЗХ-ны нөөцөөс олгосон нь 5.750.000 төгрөгөөр үнэлэгджээ.
Орон, гэргүй архины хамааралтай
15 багт амьдарч байсан иргэдэд 774.000
төгрөгийн хүнсний багц, ахуйн хэрэглээ,
ариун цэврийн багцыг олгосон байна.
Хот тохижилтын ажилтнуудад хувцас, хүнсний тусламжид зориулж 2.075.000 төгрөгийн үнэ
бүхий материалыг 64 хүнд олгожээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 800.000 төгрөгийн тусламжийг олгосон бол үерт өртсөн 50 өрхөд ХААН банктай хамтран 18.515.000 төгрөгийг дансаар олгосон байна. Мөн түр хорогдох байр болон хоёр, гурав, тав, арвантавдугаар багийн 50 өрхөд 7.100.000 төгрөгийн үнэ бүхий хөнжил гудас, хүнсний багцыг аймгийн Онцгой комиссын гишүүд, Багийн засаг дарга, Сайн дурын ажилтнуудтай хамтран гэр хорооллоор явж тусламж олгожээ.
2023 долоодугаар сард болсон үерийн
улмаас гамшигт өртсөн 80 өрхөд 21.840.000
төгрөгийн багц олгожээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах
хариу арга хэмжээ авах, гал, усны үерээс урьдчилан сэргийлэх сургалт,
мэдээллийг 4405
иргэнд хүргэсэн аж. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг дэмжих ,цусны донорын эгнээг
нэмэгдүүлэх, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн
талаар 4619 иргэнд сургалт, мэдээлэл хийжээ.