ДАРХАН-УУЛ: Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага гурван өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-10 16:14:53

Дархан, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага ЗХЖШ-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдрөөс эхэлж байна.


Дархан сумын хэмжээнд цэрэг татлагыг энэ сарын 10-12-нд зохион байгуулж, хугацаат цэргийн албанд иргэдийг татан оруулах ажлыг хийх юм.

Цэрэг татлагын үеэр иргэдийн эрүүл мэндийн үзлэг, бүртгэл, ярилцлага хийх, цэргийн албанд тэнцсэн залуусыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Дотоодын цэргийн анги, байгууллагуудад хуваарилан илгээнэ.


Дархан сумын 18 багийн засаг дарга, нийгмийн ажилтан цэргийн насны иргэдэд зарлан мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж дээр заасан өдрүүдэд цагийн хуваарийн дагуу цэргийн үзлэгт багийн иргэдээ оролцуулах юм.



関連ニュース