АРХАНГАЙ: 352 өрхийн 132.8 мянган толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-15 12:12:45

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Архангай аймагт малчны 8207 хот айлд 19.8 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байна.


Отроор нийт 352 өрхийн 455 малчин 132.8 мянган толгой мал өвөлжиж байна.


Өөрөөр хэлбэл, аймгийн 5 сумын нутаг дэвсгэрт 5 аймгийн 29 өрхийн 2,6 мянган мал, Архангай аймгийн 4 сумын 43 өрхийн 12.5 мянган толгой мал 8 аймагт отроор өвөлжиж байна. Аймаг дотроо 6 сумын 280 өрхийн 117.7 мянган толгой мал 10 суманд отроор өвөлжиж байна.


Энэ сарын 12-ны өдрийн байдлаар 5-6 удаагийн цас орж, долоон сумын хэмжээнд 10-17 см, Хайрхан, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Цахир, Жаргалант сумын нутагт 20-25 см, бусад суманд 2-8 см цасны зузаантай нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.


Засгийн газрын 2023 оны 286-р тогтоолоор улсын хэмжээнд зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэг сум цагаан зудтай, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал гэсэн 6 сум цагаанаар зудархуу үнэлэгджээ. 

関連ニュース