ДУНДГОВЬ: Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-20 15:54:09
altantogos

Мандалговь, 2023 оны 12 дугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БТСХ, Спорт, соёл, боловсролын хөтөч ТТБ хамтран “Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 12 дугаар сарын 19-нд зохион байгуулж, 15 тамирчин оролцжээ.


Аймгийн ИТХ-аас “Шатар” хөтөлбөрийг баталж, 2022 оноос тус хөтөлбөрийн хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын шатар тоглох хүсэл сонирхлыг нэмэгдүүлж, ахмадуудаас суралцах боломжийг олгох чиглэлээр олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна.


Тус тэмцээний тэргүүн байрыг эрэгтэй тамирчдаас Д. Наваанжаргал, дэд байрыг Сайнцагаан сумаас оролцсон Г.Нямхүү, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Эрдэнэдалай сумын оролцогч Г.Мандахнар нар эзэлж, Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.


Ташрамд дурдахад, тус хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 23-нд аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Мандалговь-2023” шатрын нээлттэй тэмцээнийг зохион байгуулах ба оролцгчдын бүртгэл 12 дугаар сарын 18-наас эхэлсэн байна. 



関連ニュース