ХОВД: Такси үйлчилгээ эрхлэгчид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-25 13:47:42

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр Такси үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөний явцад иргэдийн хэрэгцээнд нийцсэн такси үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжуудыг эрэлхийлэн, такси үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. 

Зөвлөгөөнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл 250 гаруй жолооч оролцож байна

Энэ удаагийн зөвлөгөөнд оролцогчид авто замын засвар үйлчиглгээг сайжруулах, тодорхой цэгүүдэд такси үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий нэгдсэн зогсоол бий болгоход чиглэсэн олон саналыг хэлж байна.

Зөвлөгөөний үр дүнд оролцогчдын саналыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, дээд шатны байгууллага, шийдвэр гаргагч нарт уламжлахаар төлөвлөсөн байна. 

関連ニュース