ДАРХАН-УУЛ: Сувилахуйн баг гэрээр эрүүл мэндийн тусламж үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн биеэр Өрхийн эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэх боломжгүй нэн шаардлагатай иргэд, хүүхэд багачуудад сувилахуйн баг хүрч ажиллаж байна.
Ингэхдээ ӨЭМТ-д хүсэлт тавьж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар жирэмсэн эх, ахмад настнууд болон 25 хүүхдэд хүрч ажилласан аж. Уг сувилахуйн баг энэ сарын 31-ний өдрийг дуустал иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Ташрамд, томуу, томуу төст өвчний үед авч
хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн
төвүүд хамтран алслагдсан баг болон зорилтот бүлгийн айл өрхүүдэд буюу уг өвчнөөр эмчлүүлээд гарсан хүүхдүүд,
жирэмсэн эхчүүд, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
"Сувилахуйн баг" ажиллуулж байна.