ДУНДГОВЬ: Салбар салбарын шилдгүүдийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг жил бүр шинэ оны босгон дээр эрхэлсэн
ажилдаа идэвх санаачилгатай ажиллаж, амжилт гаргасан 25 хүнийг салбар салбараас
шалгаруулж, “Оны шилдэг”-ээр өргөмжилдөг.
“2023 оны аймгийн шилдэг-25”-ыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, аймгийнхаа салбар, салбарын шилдэг байгууллага, хувь хүмүүсийг алдаршууллаа. Үүнд:
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Орон нутгийн хөгжлийн гол хүчин зүйл нь салбар бүрд өөрийн мэдлэг чадвар, боловсрол, дадлага туршлагаараа аливааг эрэлхийлж, нийгмийн хариуцлага, амьдрах орчныг бүрдүүлэгч хүний нөөц юм.
Дундговь аймгийн хувьд “Хүний нөөцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” батлан 2021 оноос хэрэгжүүлж байгаа ба салбар бүрд зайлшгүй шаардлагатай боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж, 2020 онд 64 хувьтай байсан хүний нөөцийг 2025 онд 85 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна” гэж онцлоод оны шилдгээр шалгарсан байгууллага, салбар бүрийн ажилтнуудад баяр хүргэжээ.