АРХАНГАЙ: “Нэг жуулчин-нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган,
2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Нэг жуулчин-нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт
хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөр нь Монгол орныг зорин ирэх
жуулчид байгаль, түүх соёл болон нүүдэлчин мал аж ахуйг хамгийн их сонирхдог тул нутгийн
иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих зорилготой аж.
Өөрөөр хэлбэл, энэ онд Архангай аймаг 100000 жуулчин хүлээн авах зорилт тавьж, “Нэг жуулчин - Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авч байгаа юм.
Монгол орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зурлаа.