АРХАНГАЙ: “Winterland” фестивалийн үеэр нутгийн иргэдийн урласан дээл, хувцасны үзэсгэлэн гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-11 16:03:14

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. WinterLand Ice Festival 2024” эвентийг энэ сарын 12-14-нд Таруугийн голын эрэгт зохион байгуулах гэж байна.


Цэцэрлэг хотоос баруун зүгт Халзангийн даваагаар давж, чанх урагш явбал өвсөн хүрээлэн харагдана. Энэ баярыг зорьж ирэгсэд орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн дулаан дээл, хувцасны үзэсгэлэнг зориорой.


Цэцэрлэг хотын төвд “Архангайд үйлдвэрлэв худалдааны төв”-д Тамирын жавартаа бэлэн үү? үзэсгэлэн худалдааг энэ сарын 7-ноос 15-ныг дуустал хугацаанд зохион байгуулна.


Тус төвийн 2, 3 давхарт нутгийн зон олны урласан дулаан хувцас, үндэсний дээл, малгай, гуталны үзэсгэлэн мөн гар урлал, зүү ороож оёсон ховор чамин эдлэлүүдийг хямдралтай үнээр худалдаалж байна.


Морины эмээл, эд эдлэл, үндэсний хувцасаараа гоёх дуртай, “Тамирын жавар”-т хүрэлцэн ирсэн хүн бүрийн заавал очих газраар Архангайд үйлдвэрлэв төвийг ийнхүү онцолж байна. 

関連ニュース