ӨНӨӨДӨР: Ус цаг уурын албаны 100 жилийн ойн үйл ажиллагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-26 06:14:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 26-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт үргэлжилнэ.

09.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ба эмэгтэйчүүд” эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй бүсгүйчүүдийн гар урлалын үзэсгэлэнг дэлгэнэ. Утас: 9888-7000.

09.00-15.00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: Монгол Улсад Ус цаг уурын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээ болно. "Ус цаг уур, орчны судалгаа-суперкомпьютер” эрдэм шинжилгээний хурал, 100 жилийн ойн баярын хурал болно. Утас: 9090-5567.

10.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн нээлт болно. Утас: 9139-9149.

10.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Нийгмийн даатгалын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00-11.00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэлийн хамтран зохион байгуулдаг ULAANBAATAR ARTWEEK 2024-ийн талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 11327474, 9924-1885.

11.00 цагт: “Чингис хаан” Үндэсний музейд: ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн илрүүлсэн гэрэлт хөшөөний нээлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.



“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэдийн төлөөллөөс Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг хүртэх соёлын экспорт хийхэд туслах үйл ажиллагаа эхэлж буй талаар оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” компани, хуульч Э.Болорчулуун, хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших /Өөжгий/, СГЗ шог зураач С.Цогтбаяр, УГЗ хөгжмийн зохиолч Б.Долгион нар мэдээлнэ. Утас: 8011-0615.

12.00 цагт: Монголын зээлтэй иргэдийн холбооноос: Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл өгнө.

14.00-17.00 цагт: СЕХ-нд: Монголын Хуульчдын холбоо, СЕХ, Монголын Өмгөөлөгчдийн холбоо хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулна. 

17.00 цагт: АТГ-ын гадаа иргэдийн төлөөллөөс  "Рио тинто компаниас авлига авсан байж болзошгүй УИХ-ын 21 гишүүнийг шалгуулах өргөдлийг"-иргэд хүлээлгэн өгөх талаар хэвлэлийн хурал хийнэ.

-УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойн нэрэмжит инновацын өдөрлөг болно. 

関連ニュース