Манай оронд 100 гаруй улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-03 10:27:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 102 улсын 8.1 мянган иргэн гэрээгээр цалин хөлс, орлого олохоор хөдөлмөр эрхэлж, мөн сайн дурын ажил хийж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (40.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1.6 (24.8 хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 


Эдгээр гадаад иргэдийн 7 (85.9 хувь) мянга нь эрэгтэй, 1.1 (14.1 хувь) мянга нь эмэгтэй бөгөөд тэдний 56.1 хувь нь БНХАУ, 5.9 хувь нь БНСВУ, 5.6 хувь нь БНЭУ, 4.4 хувь нь ОХУ, 4 хувь нь Филиппин, 3.3 хувь нь АНУ, 3.2 хувь нь БНСУ, 2.8 хувь нь БНТУ, 14.7 хувь нь бусад улсын харьяат юм. Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 1.4 (17.5 хувь) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 81 (1 хувь) хүн байв.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 3.4 (41.5 хувь) мянга нь Улаанбаатарт, 3.3 (40.7 хувь) мянга нь төвийн, 1.1 (13.3 хувь) мянга нь зүүн, 229 (2.8 хувь) нь хангайн, 140 (1.7 хувь) нь баруун бүсэд оршин сууж байна. Тэдний 3.5 (43.3 хувь) мянга нь мэргэжилтэн, 1.7 (21.2 хувь) мянга нь техникч, туслах, дэд мэргэжилтэн, 1.2 (15.4 хувь) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 767 (9.5 хувь) нь менежер, 551 (6.8 хувь) нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 150 (1.9 хувь) нь энгийн ажил, мэргэжлийн, 88 (1.1 хувь) нь худалдаа, үйлчилгээний, 63 (0.8 хувь) нь контор, үйлчилгээний, 2 (0.02 хувь) нь хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байгаа аж. 

関連ニュース