Тосны ургамлын 2100 тонн нөөц бүрдүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-06 10:26:47

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улсын 54 аж ахуйн нэгж энэ жил “чинза” сортын рапсыг 17 мянган га талбайд тариалж, одоогоор 2100 тонн тосны ургамал хураан аваад байна.


Салбарын яамны мэдээлснээр “чинза” нь га-гаас дунджаар 45 центнер хүртэл ургац авах боломжтой арвин бүтээмжтэй сорт юм. Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалын нөхцөлд ч 25-35 центнер ургац хураах бүрэн боломжтой юм байна.


ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэрээ үр сортын шинэчлэл, сэлгээний таримлын төрлийг нэмэх чиглэлээр ажиллаж буй “Ачит Агро” ХХК-ийн тосны ургамлын нөөц бүрдүүлэлт, ургац хураах явцтай танилцлаа. Манай орны тариаланчид нийт 10 мянга гаруй тонн тосны ургамал хураан авах боломжтой байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тосны ургамлын үйлдвэрлэлийг дэмжихэд их хувь нэмэр оруулж байгааг сайд онцолжээ. 





関連ニュース