Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-05-23 08:51:25

Улаанбаатар, 2024 оны  тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.


Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар 23-наас 25-нд салхи, шороон шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулжээ.

関連ニュース