Иргэдийг малжуулахад 128 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-07 10:17:38

Ховд аймгийн Дуут сум Орон Нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр/ОНХС/ багуудад  хадлангийн талбай бий болгоход 8,7 сая төгрөг зарцуулж, багуудын залуу малчдыг  малжуулсан байна.

Тухайлбал 2013 онд 13 малчныг малжуулахад 25,0 сая, 2014 онд 13 малчныг 48,0 сая  төгрөгөөр тус тус малтай болгож, аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2014-2015 онуудад 11 залуу малчинг  55,0 сая төгрөгөөр малжуулаад байна.

Сүүлийн гурван жил тус сумын 30 гаруй өрхийг малтай болгож, үүнд нийт 128,0 сая төгрөг зарцуулжээ.

Сумынхаа цөөн малтай малчин өрхийг малжуулах амьжиргааны эх үүсвэртэй болгоход сумын ЗДТГ-аас тодорхой журам гаргасан байна. Тус журамд зааснаар малжуулахад олгох төсвийг сумынхаа ИТХ-аар хэлэлцэж, өрх нэг бүртэй гэрээ хийж ажилладаг байна.

ОНХС-ийн төсвийн хөрөнгөөр малжуулах хөтөлбөрт хамрагдсан малчин өрх гурван жилийн  дотор малаа өсгөж мөнгөн хэлбэрээр эргүүлж төлөхөөр гэрээ хийжээ.

А.Бямбасүрэн

関連ニュース