ДАРХАН-УУЛ: Гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр Дархан хотын музейг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дархан хотын анхны суурийн чулууг Бурхантын хөндийд 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьсан нь Монгол Улсын 2 дахь томоохон хот болох эхлэл болсон юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох ЗХУ, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Аж үйлдвэрийн хот гэгддэг Дархан хотын бүтээн байгуулалтууд хэрхэн өрнөж байсныг гэрэл зурагт ийнхүү буулгажээ.
1961.10.17 Дархан хотын суурийг тавив
Дархан сум Дархан өртөөнд төвлөрсөн нь 1960-аад он
Дархан хотын анхны орон сууцны суурь тавих ёслолын үйл ажиллагаа 1963 он
Дарханы Дулааны цахилгаан станцын суурийг анх тавьжээ. Энэ ёслолд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар оролцжээ. 1963 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Дарханы 1-р хорооллын барилгыг барьж байгаа нь 1966 он
ЗХУ-ын тусламжаар байгуулсан тариа хадгалах элеватор ашиглалтад оров.
Дархан хотын анхны Соёлын ордонг 1963 оны 3-р сарын 1-ний өдөр байгуулжээ.
Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд Дархан хотыг барьж байгуулж буй барилгын цэргүүдтэй уулзаж байгаа нь.
1966 он
1963 оны 6-р сарын 23-ны өдөр БНПАУ-ын тусламжаар байгуулсан Царууц тоосго шохойн үйлдвэр ашиглалтад оржээ.
Хуучин Дарханы ерөнхий байдал 1965 он.
Одоогийн Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржайлан хийд, 1960-аад онд Дархан хотын нэгдүгээр сургууль. Урдах урт цагаан байшин сургуулийн дотуур байр. Автобус явж буй зам нь ЗХУ-ын сансрын анхны эмэгтэй нисэгч В.Н.Терешковагийн нэрэмжит гудамж буюу одоогийн Эрхүүгийн гудамж. 1966 оны 1-р сард ЗХУ-ын КН-ын 1-р нарийн бичгийн дарга Л.И.Брежнев, Ю.Цэдэнбал дарга нар задгай машинтай энэ гудамжаар явж Дархан хотын иргэдтэй мэндчилж байжээ.
ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар барьсан 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн анхны хичээлийн жилийн
нээлтийн ажиллагаа. 1966 оны 9 сарын нэгний өдөр






Нэхий эдлэлийн үйлдвэрийн суурь тавих ёслол болж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа, БКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Болгарын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга В.Кубадинский нар оролцож байжээ. 1968 оны 9-р сарын 22-ны өдөр.

ЗХУ-ын тусламжаар байгуулсан Хүнсний комбинат ашиглалтад оров. Тус комбинат нь Монгол Улсын чихрийн хэрэгцээний
ихэнх хувийг үйлдвэрлэж байжээ.



Дархан хотын ойролцоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих газрыг сонгож буй нь.1987 оны 4-р сарын 7-ны өдөр
Дархан хотоос төрсөн Хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэн, гавьяат цолтны төлөөлөгчид. Зүүн гараас:
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Эрдэнээ, Гавьяат багш Б.Пүрэвхүү, Гавьяат багш Э.Бямбажав, Хувьсгалт тэмцлийн ахмад
зүтгэлтэн Жамбын Дагва, Дархан хотын анхны цэргийн хэлтсийн дарга, хурандаа П.Лханаажав,
Ахмад дайчин Б.Ням-Очир, Халхын голын байлдааны домогт комиссар, Дархан хотын хүндэт иргэн,
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Пэлжээ, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Х.Дашбаатар. 1980 он
Дархан хотын хүндэт иргэн: МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан, Дархан хотын үүсгэн байгуулагч Ю.Цэдэнбалыг хотын 20 жилийн ойгоор буюу 1981 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 86 тоот тогтоолоор "Хүндэт иргэн" цолоор шагнаж байжээ. Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Н.Төмөрхуяг Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Тогтуур нар гарын үсэг зуржээ.