СҮХБААТАР: “Би сэлж сурлаа” хөтөлбөрт 150 хүүхдийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-23 15:29:08

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ-аас “Би сэлж сурлаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 400 хүүхэд хамрагджээ. Харин энэ жил хөтөлбөрийг богино хугацаатай, эрчимжүүлсэн байдлаар гурван сарын хугацаатай хэрэгжүүлж, цэцэрлэгийн 4-5, сургуулийн  6-11 насны 150 хүүхдүүдийг хамруулна.



Сүхбаатар аймаг олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усан бассейнтай. Үүнийгээ түшиглэн хүүхэд багачуудад усанд сэлэлтийн ач холбогдлыг таниулах, анхан шатны мэдлэг олгох, цаашлаад мэргэжлийн тамирчин бэлтгэх зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.


үхбаатар аймаг нуур, гол горхи багатай. Тийм ч учраас уснаас хол хөндий хүмүүс гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн жилүүдэд усан бассейнтэй болсноор бүх насныхан усан спортоор хичээллэж эхэлсэн. Томоохон уралдаан тэмцээнд амжилттай оролцдог тамирчид ч бэлтгэгдсэн. Усанд сэлж чаддаг хүн ховор учир анхан шатнаас нь сэлэх техникийг заахад маш хурдан хүлээж авдаг. Бага насны хүүхдүүдэд заахад илүү амар хялбар байдаг" гэж Усан спорт сургалтын төвийн багш Ч.Соёлмаа хэллээ.


"Би сэлж сурлаа" хөтөлбөрийн сургалт  9 дүгээр сарын 20-оос сургалт эхэлж,  12 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.  

関連ニュース