ДУНДГОВЬ: Сонгуулийн санал хураалтын явц 23,6 хувийн ирцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын явц Дундговь
аймагт 12:00 цагийн байдлаар 23,6 хувийн ирцтэй байна.
Санал өгсөн сонгогчдын
47 хувь нь эмэгтэй, 53 нь эрэгтэй байна. Насны ангиллаар нь авч үзвэл 10,6
хувийг 18-19 нас, 9,1 хувийг 20-24 нас, 12,9 хувийг 25-29 нас, 19 хувийг 30-34
нас, 20,6 хувийг 35-39 нас, 21,32 хувийг 40-44 нас, 23,5 хувийг 45-49 нас, 27,8
хувийг 50-54 нас, 32,2 хувийг 55-59 насны сонгогчид эзэлж байгаа юм.
15 сумаас Говь-Угтаал
сумын сонгуулийн санал хураалтын ирц 30,2 хувьтай хамгийн өндөр байгаа бол
Сайхан-Овоо сумын хувьд хамгийн бага 17,5 хувьтай байна.
Тус аймгийн хэмжээнд
30434 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс үндсэн сонгогч 29444,
“түр хасав” төлөвтэй 990 иргэн байна.
Энэ удаагийн орон
нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг 15 суманд зохион
байгуулах 68 хэсгийн хороо ажиллаж, 700 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж
байгаа юм.