СҮХБААТАР: Сүүний үйлдвэр байгуулж, сургууль, цэцэрлэгт "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орон нутагт сүүний үйлдвэр байгуулах нэн шаардлагатай байгааг салбарын удирдлагууд
аймгийн Засаг даргад уламжиллаа. Улмаар 2024-2028 онд уг ажлыг хийж, цэцэрлэг болон ЕБС-д “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сурагчдын үдийн цай хөтөлбөрт сүү өгдөг болно гэж
Засаг дарга М.Идэрбат ярилаа.
Ирэх жилүүдэд хоршоо мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ инкубатор төвийг байгуулах, хоршоо, ЖДҮ үйлчилгээ эрхлэлтийн анхан шатны боловсруулалт хийхэд чиглэсэн дундын хоршоог сумдад байгуулах саналыг ХХААГ-ын дарга Т.Ган-Очир
танилцуулсан. Харин МЭГ-ын
хувьд стандартын шаардлага хангасан мал эмнэлгийн лаборатори, барилгатай болох, боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарах, шинэ залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатайг санууллаа.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахтай
холбоотойгоор аймгийн удирдлагууд салбар бүрийн албан хаагчидтай уулзаж,
хөтөлбөрт тусгах, цаашид зайлшгүй анхаарах үй ажиллагааны чиглэл, саналыг нь авч байгаа. Энэ хүрээнд аймгийн
ХХААГ, Мал эмнэлгийн газрын төлөөлөлтэй уулзаж салбарын нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар
ийнхүү мэдээлэл авсан юм.
Эдийн засгийн суурь болсон ХАА салбараа бодлогоор дэмжиж, онцгой анхаарч ажиллана. Төрийн албан хаагчийн Нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийг үргэлжлүүлж салбар салбарын залуусыг тэр дундаа малын эмч, мэргэжилтнүүдийг хамруулах бодлого барина. Стандартын лаборатори, барилгын зураг төсвийг хийх хөрөнгийг шийдвэрлэнэ гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийллээ.