Архангайн аймгийн төвд 31 мандатын 30-д нь МАН ялжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 10:38:21

2016 оны орон нутгийн сонгуулийн дүн гарч эхэлсэн бөгөөд Эрдэнэбулган суманд  МАН 30:1-ийн харьцаатай олонхийн санал авсан гэсэн урьдчилсан дүн гарсан байна. 

Эрдэнэбулган сумын Тамир багийн Засаг дарга н.Энхбат ганцаараа Ардчилсан намаас сумын ИТХ-д сонгогдлоо.

Архангай аймгийн Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотын сонгуулийн зургадугаар хэсэгт ирц 50 хувьд хүрээгүй 20-оод хүнээр дутсан учир бямба эсвэл ням гарагт сонгууль үргэлжлэн явагдана. Гэхдээ энэ нь сумын сонгуулийн дүнд их нөлөөлөхгүй гэж сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн тодруулга өглөө.

Дашрамд өгүүлэхэд, Архангай аймгийн 101 багаас 3 нь Тамир нэртэй. Тухайлбал, Булган, Цэнхэр, Эрдэнэбулган сумын Тамир баг. Учир нь Урьд Тамирын гол Хангай нурууны Суварга хайрханаас эх аван эдгээр 3 сумын нутгаар урсаад, Батцэнгэл сумын төвийн урд Их Тамирын голтойгоо нийлдэг аж.

        Архангай аймаг Л.Булган

関連ニュース