Архангайн 11 суманд МАН олонх боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016 оны аравдугаар сарын 20-ны 13 цагт Архангай аймгийн 19 сумын ИТХ-ын 2016 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Тус аймгийн 19 сумын 433 мандатын төлөө нэр дэвшигчдээс 428 төлөөлөгч тодорлоо. Нийт 58747 сонгогч санал өгөхөөс 39563 хүн санал өгч, аймгийн хэмжээнд ирц 67,3 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар, Ихтамир, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Эрдэнэбулган суманд 3-30 суудлаар МАН, Тариат, Хайрхан, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир суманд Ардчилсан нам 2-11 суудлаар илүүрхэж, ирэх дөрвөн жил сумандаа засаглалыг барих боллоо.
Санал өгсөн сонгогчдоос 19160 нь эрэгтэй, 20403 нь эмэгтэй аж. Чулуут суманд ирц 77,4 хувь байгаа нь хамгийн өндөр, Өлзийт сумын 53,4 хувьтай гарсан явдал хамгийн бага үзүүлэлтийг тогтоов. Сонирхуулахад, Чулуут суманд нэг бие даагч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Нэгтгэсэн дүнг Архангай аймгийн сонгуулийн хорооны дарга А.Ариунтуяа мэдээллээ.
Архангай аймаг Л.Булган