ХОВД: Өрх толгойлсон эмэгтэйд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-23 19:49:44

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдөр Жаргалант сумын Бугат багийн иргэн Г.Буяннэмэхийн гэр шатсан харамсалтай явдал болсон юм.


Үүнтэй холбогдуулан "Жаргалтай ээж клуб"-ийн санаачилгаар гэр нь шатсан өрх толгойлсон эмэгтэйд туслах хандивын аян өрнөж байна.
Уг аянд өнөөдөр Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин нэгдэж, шинэ гэр хүлээлгэн өглөө. Мөн иргэн Г.Буяннэмэхийн ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, нэг сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
Хандивын аянд "Шинэ Ховд Жаргалант" ТҮК, Улаан загалмайн хороо болон иргэд сайн дураараа нэгдэж, Г.Буяннэмэхийн гэрийг барих, хашааны хог хаягдлыг цэвэрлэх, хувцас, эд материал өгөх зэрэг олон хэлбэрээр тусалж байна.
関連ニュース