ХОВД: Ирэх онд MRI оношилгоог нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Засаг дарга М.Амарсанаа ирэх дөрвөн жилд “Хурдтай хөгжлийн зам” үйл
ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Энэ
хүрээнд ирэх онд хэрэгжүүлэх онцлох ажлаа цувралаар танилцуулж эхэллээ.
Тодруулбал,
Ховд аймаг 2025 онд MRI аппараттай болно. Тус аппаратын үндсэн үнэ 4 тэрбум төгрөг
юм. Үүний 2 тэрбум төгрөгийг аймгийн
төсвөөс, бусад зардлыг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр шийдвэрлэхээр
төлөвлөжээ.
Алслагдсан баруун бүс нутагт MRI оношилгоо
нэвтэрснээр цаашид тархи, нуруу нугасны мэс засал, үе холбоос, зөөлөн эдийн
гэмтэл бэртлийн шалтгаант мэс засал хөгжих ба Улаанбаатар хот руу явах иргэдийн
оношилгоо, эмчилгээний зардал буурах зэрэг давуу тал бий болох юм.
MRI шинжилгээ нь эмчид үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх нэн
шаардлагатай үнэ цэнтэй мэдээллийг гарган өгдөг нэг төрлийн оношлогооны арга
юм. Энэ шинжилгээ нь эсийн түвшинд гарсан
өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн өөрийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж,
зураг болгон хувиргадаг технологид суурилдаг. Иймээс өвчин, эмгэг нь рентген
болон компьютер томографын шинжилгээгээр илрэхгүй тохиолдолд MRI шинжилгээг
ашигладаг.