ХОВД: Аймаг байгуулсан түүх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд хотын анхны суурь нь Эрдэнэбүрэн сумын нутагт буй Ховд голын хөвөө, Улаан харгана гэдэг газар юм.
Энэ газар нь XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед буюу 1685-1717 он хүртэл Галдан хааны цэргийн тариалан, бэхлэлт байсан гэдэг.
Өөрөөр хэлбэл, XVII зууны үед Өвөр монгол Манжид эзлэгдэж, тусгаар тогтнолоо алдсан тэр үед Ар монгол, Ойрадын хаан улс үндэснийхээ бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж байсан улс төрийн тогтворгүй цаг мөчид тавигджээ. Гэвч түүхийн ээдрээтэй цаг үеийн нөхцөл байдал, байгаль цаг уурын байдлаас болж Ховд хотыг 1762 онд Буянт голын хөвөөнд шинэтгэн байгуулсан нь тус хотын түүхэнд үндсэн эргэлт болж, жинхэнэ иргэний хот болон хувирсан юм.
1912 оны наймдугаар сарын 25-ны өдөр цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржав тэргүүтэй цэргүүд Манж Хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ.
Ховд хотыг УИХ-ын 2003 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн 02 тоот тогтоолоор Баруун бүсийн тулгуур төв болгосон. Одоо Ховд хотод халх, дөрвөд, захчин, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна.
Ховдынхон төр, засаг захиргаа, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх томоохон зорилт дэвшүүлж байгаа.
Ховд хот 17 сум, 91 багтай ба 90
гаруй хүн оршин суудаг.