ХОВД: Малын тоо өмнөх оноос 9.2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-31 11:42:05

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.5 сая толгой мал бүртгэгджээ.


Малын тоо өмнөх оноос 294.6 мянган толгой буюу 9.2 хувиар өссөн байна.

 

Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

Адуу 157.3 мянга болж, 9.9 хувь

Үхэр 219.0 мянга болж,  11.6 хувь

Тэмээ 35.0 мянга болж, 14.0 хувь

Хонь 1.3 сая болж, 10.0 хувь  

Ямаа 1.8 сая болж, 8.3 хувиар тус тус өссөн байна.

 

Нийт мал сүрэгт:

Хонь 36.1 хувь

Ямаа 52.1 хувь

Үхэр 6.3 хувь

Адуу 4.5 хувь

Тэмээ 1.0 хувийг тус тус эзэлж байна.  

 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн таван сум бол:

Булган сум 321.5 мянга

Чандмань сум 310.3 мянга

Манхан сум 271.4 мянга

Мянгад сум 251.4 мянга

Буянт сум 248.6 мянган толгой мал тоолуулсан үзүүлэлтээр эрэмбэлэгдэж байна.  

関連ニュース