Архангайн урчууд шилдэг бүтээлээ дэлгэж харуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭнэ сарын 24-26-нд орон нутаг судлах музейд Архангай аймагт аж төрж байгаа урчуудын бүтээлээр ЗДТГ, урчуудын холбоо, “Цэнхэр нутгийн дуудлага”-төв, “Нүүдэлчдийн соёл” –ТББ хамтран үзэсгэлэн гаргахаа мэдэгдэв.
Арын сайхан хангай нутгаас Хүннүгийн үеэс өнөөг хүртэл олон арван жил домогт урчууд төрөн гарснаараа өвөрмөц байдаг. Энэ үзэсгэлэнд уран ба монгол зураг, сийлбэр, арьсан урлал, уран дархан, баримал, уран хатгамал, зээгт наамал, уран сайхны гэрэл зураг гэсэн төрлөөр урчууд бүтээлээ үзэгчдийнхээ өмнө дэлгэн харуулах юм байна.
Л.Булган