УВС: Цагдаагийн алба хаагчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-26 13:47:40

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тасаг хамт олны багийн ажиллагааг сайжруулах зорилгоор байгууллагын аварга шалгаруулах модон барилдаан, туухай өргөлтийн тэмцээнийг зохион явуулсан байна.


Туухай өргөлтийн тэмцээний -80 кг жинд Өндөрхангай сумын сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Хүдэрчулуун түрүүлсэн бол 2-р байрт Урьдчилан сэргийлэх, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Бямбажаргал, 3-р байрт Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч М.Хосбаяр оржээ.


Харин +80 кг жинд 1-р байрт Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Давааням, 2-р байрт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Буяндэлгэр, 3-р байрт Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төгөлдөр нар шалгарсан байна


Модон барилдааны төрөлд -75 кг жинд 1-р байрт Урьдчилан сэргийлэх, Шуурхай удирдлагын тасгийн камерын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гантогтох, 2-р байрт Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батмөнх, 3-р байрт Завхан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бүрэнбат нар шалгарчээ.


Мөн -90 кг жинд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн  багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Тогтохжаргал, Мөрдөн байцаах тасгийн  мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч дэслэгч Д.Бямбажав, Урьдчилан сэргийлэх, Шуурхай удирдлагын  тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Ж.Өлзийтогтох нар эхний гурван байр эзэлсэн байна.


Тэрчлэн +90 кг жинд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Буяндэлгэр, Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төгөлдөр, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Лхагва-Очир нар тэргүүлжээ

関連ニュース