АРХАНГАЙ: 100-гаас дээш настай хоёр буурай амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-28 18:29:40

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 89-өөс дээш настай нийт 135 ахмад аж төрж байна.


19 сумаас аймгийн төв Эрдэнэбулган суманд хамгийн их буюу 33 ахмад амьдарч байгаа бол хамгийн бага нь Хангай суманд хоёр нь амьдарч байна.  


Насаар нь ангилж харвал 89 настай 32 буурай, 90-95 настай 86, 96-99 настай 13, 100, 101 настай нэг нэг хүн байна.


101 настай Дамдинсүрэнгийн Долгорсүрэн Эрдэнэбулган суманд, 100 настай Жаамаахүүгийн Минжүүр Цэнхэр суманд эрүүл энх амьдарч байна. 

関連ニュース