АРХАНГАЙ: Хоёр ихэр хүүхэдтэй 578 өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-03 12:29:01

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2024 оны 1-р сарын 1-ний байдлаар нийт 28257 өрх оршин сууж байна. Үүнээс 23.0 хувь буюу 6508 өрх Эрдэнэбулган суманд амьдарч байна.


Өрхийн тоо 2023 оныхоос 0.8 хувиар өсжээ.


2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 2141 эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байна. Өрхийн тоог сум бүрээр үзвэл Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэнхэр, Ихтамир сум хамгийн олон өрхтэй бол хамгийн бага өрхтэй нь Цахир сум буюу 726 өрхтэй.


2024 оны байдлаар ихэр хүүхэдтэй 282 өрх, хоёр ихэр хүүхэдтэй 578 өрх байна. 18 хүртэл насны 4 ба түүнээс хүүхэдтэй өрх 1944 байгаа юм.

Харин ганц биеэр амьдарч байгаа 2326 ахмад настан байна.


Өрхийн дундаж ам бүл 3 байгаа нь өмнөх оныхоос 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

関連ニュース