Конан О’Брайен “Оскар”-ыг дахин хөтөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-03-18 12:08:19

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны гуравдугаар сарын 18 /AFP/. Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг Конан О'Брайен хоёр жил дараалан хөтлөн явуулна гэж Америкийн кино урлагийн академи даваа гарагт мэдэгдлээ. Энэ сард болсон ёслол сайн үнэлгээ авч, 20 сая үзэгчийг татсаны дараа энэхүү мэдэгдлийг хийжээ.  


Комедиан К.О'Брайен 2026 оны гуравдугаар сарын 15-нд болох 98 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг хөтөлнө гэж академийн гүйцэтгэх захирал Билл Крамер болон ерөнхийлөгч Жанет Ян нар мэдэгдсэн байна.


Ирэх жилийн ёслолын хөтлөгчийг ердийнхөөс эрт зарлаж буй нь энэ бөгөөд Крамер, Ян нар О'Брайеныг “ёслолыг чадварлагаар хөтлөн явуулсан” хэмээн сайшаажээ. Энэ жилийн Оскар”-ын наадмын дээд шагналыг “Анора кино хүртсэн билээ.


Шагнал хүртсэн хүмүүсийн дундаас “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарсан Эдриен Броуди /The Brutalist/ тайзан дээр таван минут 40 секундийн турш үг хэлснээр Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хамгийн удаан үг хэлсэн хүн болсон юм.


Ирэх жил Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөх болсон цорын ганц шалтгаан гэвэл, Эдриен Броудиг үгээ хэлж дуусгахыг нь би сонсохыг хүсэж байна гэж О'Брайен даваа гарагт хошигножээ. Мөн тус шоуны продюсер Раж Капур, Кэти Муллан нар ирэх жил эргэн ирэх ажээ.


Телевизээр нийт 19.69 сая үзэгчийг татсан Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үзэгчдийн тоо тав дахь жилдээ дараалан нэмэгдээд байна. Үзэгчдийн тоо өссөнд “Hulu” платформ дээр шоуг анх удаа шууд дамжуулсан нь ч мөн нөлөөөлжээ.


Оппенхаймер, Барби зэрэг алдартай кинонууд давамгайлсан өнгөрсөн оны ёслолыг 19.5 сая хүн үзэж байлаа. “Ковид-19” цар тахлын үеэр Оскар”-ын үзэгчдийн тоо 10.4 сая болж буурч байв. Академийн шагнал гардуулах ёслол 10-хан жилийн өмнө тогтмол 40 саяас дээш үзэгчийг татдаг байжээ.

 


関連ニュース