3D виртуал сургуулийг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх эхний хувилбараа танилцууллаа.
Энэхүү сургууль нь компьютерээр байгуулсан виртуал орчинд хэрэглэгч өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч, бодит амьдрал дээр ч турших боломжгүй туршлагаас хамтдаа суралцах, харилцах боломжтойгоороо онцлог юм. Виртуал сургуульд зочилсноор нарны аймгийн системээр аялж, гараг ертөнцийн тухай судлах, Монголын түүхэн дурсгалт газруудаар виртуал аялал хийх, "Монголын нууц товчоо"-г сонирхолтой гүнзгийрүүлэн судлах, байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг турших, сурсан мэдсэнээ сорих, шинэлэг хэлбэрээр бататгах боломжтойг Боловсролын яамнаас мэдээлэв.
Ташрамд дурдахад тус сургуулийн програмыг guyuk.mn веб сайтаас компьютертээ татаж суулган, анги хамт олноороо шинэ үеийн боловсролын орчинтой танилцах боломжтой аж.