УВС: Нийт нутгаар цасан болон шороон шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны
гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар нийт
нутгаар салхины дундаж хурд 7-18 м/с хүрч байна. Өнгөрсөн шөнөөс нутгийн зүүн хэсгээр шуурч эхэлсэн бол 8:00 цагаас нийт нутгаар цасан
болон шороон шуурга шуурч байна.
Өндөрхангай, Баруунтуруун, Зүүнговь, Малчин,
Цагаанхайрхан, Хяргас, Зүүнхангай сумын ихэнх нутгаар цасгүй, хараараа байсан
бөгөөд өнөө өглөө 20 см хүртэл цас оржээ.
Увс нуур, Тэс голын сав хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм,
өдөртөө 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-19 хэм
хүйтэн байна.
Энэ сарын 29-нөөс ихэнх нутгаар цаг агаар дулаарах төлөвтэй
байна хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.