MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

УВС: “Ном хож" тэмцээнийг багш нарын дунд зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-08 15:51:40

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Зая бандида Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн Нийтийн номын сангаас энэ сарын 7-ны өдөр “Ном хож" танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг анх удаагаа аймгийн төвийн ЕБС-ийн багш нарын дунд зохион байгууллаа.


Монголын багш нарын баярын 59 дэх өдөр, Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдрийг угтан багш нарын дунд зохион байгуулсан тус тэмцээнд Улаангом сумын ЕБС-ийн 1, 3, 4, 5, 6-р сургуулийн багш нар таван баг болж оролцсон юм.


Гурван үе шаттай зохион байгуулсан тус тэмцээнд Улаангом сумын ЕБС-ийн 4-р сургуулийн багш нарын баг хамгийн олон ном хожин түрүүлж, финалын шатанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа.


“Ном хож" танин мэдэхүйн уралдаант тэмцээний ивээн тэтгэгчээр "Титэм Увс " ХХК ажилласан бөгөөд уг тэмцээн н

ирэх 12 дугаар сар хүртэл явагдах аж. Иймээс сонирхсон баг хамт олон, албан байгууллага, хувь хүн, номонд сонирхолтой хэн ч байсан багаа бүрдүүлэн оролцох боломжтой.


関連ニュース