Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар
баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14
метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дархадын
хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,
Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1-+6 градус, Их нууруудын хотгор,
Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12-+17 градус,
бусад нутгаар +6-+11 градус дулаан байна.