АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 1343 иргэн, ААНБ-д 654.87 га газрыг эзэмшүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2024 онд 1343 иргэн, ААНБ-д 654.87 га газрыг эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлсэн байна.
Үүнийг задалбал, өвөлжөө хаваржааны зориулалтаар 643 иргэнд 44.81 га газрыг, мал аж ахуйн үйлдвэрлэл буюу малчдын 74 хоршоонд 304 га газрыг, давуу эрхээр тариалангийн газрыг 4 иргэнд 165 га-г, жимс жимсгэнэ тариалах зориулалтаар нэг иргэнд 1000 м.кв газрыг, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 69 иргэнд 5.17 га газрыг өмчлүүлэхээр, гэр, орон сууцны хашааны зориуалтаар 134 иргэнд 6.35 га газрыг эзэмшүүлэхээр, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 30 нэгжид 6,07 га газрыг, гэр бүлийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 20 иргэнд 2 га газрыг, дуудлага худалдаагаар 31 байршилд 14 га газрыг эзэмшүүлж, өмчлүүлжээ.