Ирактай залгаа хил рүү Туркийн арми танкуудаа илгээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-02 11:08:17

АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн өмнөд нутгийн Сирнак мужийн Силопи дүүрэгт танкууд байрлуулсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдэв. Тус дүүрэг нь Ирактай залгаа Туркийн хилийн ойролцоо оршдог ажээ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, явган цэргийн 28 дугаар бригадын олон тооны танкийг Анкара хотоос Силопи дүүрэг рүү шилжүүлэн байрлуулж байна.

Батлан хамгаалахын сайд Фикри Исик энэ талаар мэдэгдэхдээ “одоогийн байдлаар бид Туркийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байгаа террорист бүлэглэлүүдтэй эрчимтэй тэмцэж байгаа бөгөөд энэ ажиллагааны хүрээнд эдгээр танкийг шилжүүлэн байрлуулж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Турк улс ямар нэгэн халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд бэлтгэлтэй байх ёстой” гэж онцлон дурдсан байна.

Д.Нямтулга

.”

関連ニュース