АРХАНГАЙ: Номоор дамжуулж хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэг нь 2022 оноос эхлэн зурагт номоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлыг санаачлан сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд багш нарыг чадавхжуулах, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багшлах арга зүйд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн олон талт хөгжлийг дэмжих, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
Тус цэцэрлэгийн хэл ярианы мэргэжлийн хөгжлийн бүлгээс зохиолд суурилсан арга зүйг хэрэгжүүлж, үлгэрийн номоор дамжуулан хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон “Царцаа шоргоолж хоёр”, “Улаан малгайт”, “Болдоггүй бор өвгөн”, “Манжин” зэрэг үлгэрээр таягт хүүхэлдэй, сүүдрэн театр, багт маск, бээлийн хүүхэлдэй, ширээний театр, шүхэр, хусуур, шүүрэн хайрцаган театр зэрэг бүтээлийг багш нар нь өөрсдийн гар аргаар, хүүхдэд ээлтэй, аюулгүй хэрэглэгдэхүүнээр хийж, бэлтгэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрдэнэбулган
сумын 2024-2025 оны хичээлийн жилд 6 бүлэгт 204 хүүхэд, 29 багш ажилтантай үйл
ажиллагаагаа явуулж байна.