АРХАНГАЙ: Хавдрын эрт илрүүлгээр 622 хүн эрүүл гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-23 10:04:38

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. "Хавдрын эсрэг үндэсний аян-2025"-ы хүрээнд Архангай аймгийн иргэдийг хавдрын үзлэг, оношилгоонд хамруулсан.

 

Энэ жил 5 дахь жилдээ 4 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийсэн юм. 


Үзлэг, оношилгоонд 1564 хүн хамрагдсаны 622 нь эрүүл гарсан байна. Хорт хавдрын 7 тохиолдол илэрсэн нь ходоодны хавдар 4, элэгний хавдар 1, уушгины хавдар 1, арьсны хавдар 1 байжээ.


 Бусад өвчлөлийг дурдвал,

-Хоргүй хавдар -270

-Хавдрын урьдал -24

-Хяналтын үзлэг -190

-Бусад өвчлөл -417 илэрсэн байна.

 

Түүнчлэн эсийн шинжилгээг 192 хүнээс, эдийн шинжилгээг 31 хүнээс авчээ. Үзлэгийн явцад хяналтаас дахисан хорт хавдрын тохиолдол 5 бүртгэгдсэн байна.

 

Аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог зохион байгуулахаас гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран хавдрын мэс засал, хэвлийн дуран болон ходоодны дуран, хамтарсан ходоодны хорт хавдар авах мэс заслыг анх удаа Архангай аймагт амжилттай хийжээ. Хагалгааг орон нутагт анх удаа хийснээрээ онцлог байв.

 

Хавдрын эсрэг үндэсний аян Архангай аймагт 2011, 2013, 2015, 2016 онд хэрэгжиж байжээ. 

関連ニュース