ӨВӨРХАНГАЙ: Нийтийн гүйлтэд 10-73 насны 400 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-25 15:05:11

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  “Өвөрхангай марафон-2025” нийтийн гүйлтийн өдөрлөгт Арвайхээр хотын 400 гаруй иргэн оролцсоноос хамгийн бага нь 10, ахмад нь 73 настай байв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Авто машингүй өдөр”-ийг угтан нийтийн гүйлтийг зохион байгуулсан юм.



Оролцогчид ахмад, насанд хүрэгч, өсвөр үе болон пара гэх ангилалд  1.5 км, 3 км, 5 км зайд гүйж уралдлаа. Мөн унадаг дугуйн төрөлд насны ангиллаар 3-10 км зайд уралдав.


Энэ үеэр Монос группийн 35 жилийн ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн экспо-2025” өдөрлөгийг зохион байгуулж, 16 салбар компаниас эрүүл мэндийн болон биологийн идэвхит бүтээгдэхүүн, гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа.



Мөн Япон-Монголын хамтарсан эмнэлэг, Улсын 1-р төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Синдура мед эмнэлэг, аймгийн БОЭТ-өөс эрт илрүүлгийн үзлэг, зохистой хооллолт, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх болон биеийн жингийн индексийг үзэн зөвлөгөө, мэдээлэл өглөө. 



関連ニュース