ӨВӨРХАНГАЙ: Хужиртын рашаан сувиллуудад зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-26 13:36:31

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас Хужирт сумын рашаан сувиллууд, цэвэрлэх байгууламжид хяналт шалгалт хийлээ.


Тус суманд рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд нь Усны тухай, Хог хаягдлын тухай, Байгаль орчинд нөлөөлөл байдлын үнэлгээний тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил хяналт шалгалтаар илэрсэн тул таван сувиллын газарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулав. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавьсан нөхцөл болзлыг биелүүлээгүй нэг аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.



Хужирт сумын төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулсан бөгөөд хоногт 310 м/куб хаягдал бохир усанд механик болон биологи цэвэрлэгээ хийх хүчин чадалтай. Гэвч рашаан сувиллуудын рашааны болон ахуйн бохирыг хүлээн авснаар хүчин чадлаас давсан ачаалал үүсэж байгаа юм. Иймд зөвхөн ахуйн бохир усны шугамыг холбуулах арга хэмжээг авч байна. 

関連ニュース