ӨВӨРХАНГАЙ: Улаанбурхны халдварын 157 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-10 16:08:26

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбурхан өвчний халдварын 157 тохиолдол Өвөрхангай аймагт бүртгэгдсэн байна.


Түүнээс 134 нь эдгэрч, эмнэлэгт 14, гэрээр есөн хүн эмчлүүлж байна. Өвчтөний тав нь хүндэвтэр, нэг нь хүнд байдалтай байгаа юм. 


Халдварын дийлэнх нь ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа ба сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр голлон өвдөж, товлолын дархлаажуулалтын нас хүрээгүй дүү нартаа халдааж байна.


Зуны амралтаар сурагчдын зорчих хөдөлгөөн ихэсч, халдвар тархах эрсдэл нэмэгдэж байгаа тул улаанбурхны эсрэг вакцинд хамрагдсанаар өөрийгөө хамгаалах боломжтой гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

関連ニュース