ӨВӨРХАНГАЙ: Үндэсний өв соёл, нүүдэлчин ахуйг сурталчилсан үйл ажиллагаанууд уламжлал ёсоор болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ оны 7, 8 дугаар сард Арвайхээр хотод олон томоохон үйл ажиллагаа болно.
- 7-р сарын 10,11-нд
аймгийн баяр наадам.
- 7-р сарын 18,19-нд Адууны баяр
- 7-р сарын 20-нд “Соёмбо
мастер кросс” УАЗ-469 маркийн улсын
аварга шалгаруулах авто машины уралдаан
- 7-р сарын 24-нд Монгол туургатны ерөөлч магтаалчдын олон улсын уралдаан
- 7-р сарын 25-нд Өндөр гэгээний 390 жилийн хүрээнд шашин номын баяр
- 7-р сарын 26, 27- нд Өндөр гэгээний 390 жилийн ой буюу 2025 оны Хангайн бүсийн их хурд даншиг наадам
- 8-р сарын 1,2-нд Авто тээврийн 100 жилийн ойг тус тус зохион байгуулахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг, аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, мэргэжлийн холбоодтой аймаг, сумаас хамтран ажиллаж байна.
Мөн жил бүр тогтмол болдог, үндэсний өв соёл, нүүдэлчин ахуйг сурталчилсан үйл ажиллагаанууд уламжлал ёсоор болно. Үүнд,
- 7-р сарын 22-нд Эсгийний баяр Хужирт суманд
- 7-р сарын 23-нд Сарлагийн баяр Бат-Өлзий суманд
- 8-р сарын 2-7-ны өдрүүдэд "Торгоны зам ба Хархорум" соёл, ажлал жуулчлалын фестивалийг Хархорин суманд зохион байгуулна.
Эдгээр ажил нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжиж буйн нэг илрэл бөгөөд Арвайн талд зочдыг байрлуулах эрүүл ахуйн шаардлага хангасан гэр бааз ажиллуулах иргэдтэй хамтран ажиллана хэмээн аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж ярилаа.