Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-17 09:13:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалтыг орон даяар энэ сарын 18-21-нд зохион байгуулна.


2025 онд 35939 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцаж зохион байгуулах юм.


Энэ талаар БҮТ-ийн Үнэлгээний хэлтсийн дарга Э.Цэрэнцоодол ярихдаа, “Элсэлтийн шалгалтын оноог шалгуулагчид шалгалтын байранд шалгалтаа өгсний дараа шууд анхны оноогоо харах боломжтой. Их, дээд сургууль болон дээд боловсролын сургалтын байгууллагад сүүлийн шалгалтаас 24 цагийн дотор зургаадугаар сарын 22-нд бүх дүн, оноог илгээнэ. Шалгуулагчийн дүн, оноог машинаар уншуулаад анхны оноог өөрт нь харуулсны дараа Боловсролын үнэлгээний төв рүү бүх дүн оноог автоматаар татаж, хэмжээст оноонд шилждэг. Шалгалтын материалыг засахад нэг ч гар ажиллагаа байхгүй. Тэгэхээр дүн, оноо арилгах, устгах буруу бодох гэдэг ойлголт гарахгүй гэсэн үг. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт өгөхөөр шалгуулагчдыг ирэхэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр шалгалтын материал, хариултын хуудас, харандаа баллуур бүх зүйлээр хангадаг учраас шалгуулагч ямар нэгэн илүү дэвтэр, ном, гар утас, тооны машин авчрах шаардлагагүй” гэв.  


Шалгалтын хуваарийг танилцуулж байна.

Зургаадугаар сарын 18

Түүх: 10:00-11:20

Англи хэл: 14:00-15:20

Зургаадугаар сарын 19

Хими: 10:00-11:40

Газар зүй: 13:00-14:20

Нийгэм судлал: 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20

Биологи: 10:00-11:20

Математик: 14:00-15:20

Зургаадугаар сарын 21

Физик: 10:00-11:40

Орос хэл: 13:00- 14:20

Монгол хэл: 16:00-17:20

Шалгалт авах байруудын мэдээллийг хүргэе.

Өмнөх оны шалгуулагчид

Чингэлтэй дүүрэг 5-р сургууль

Чингэлтэй дүүрэг 24-р сургууль

Чингэлтэй дүүрэг 57-р сургууль

Хан-Уул дүүрэг 15-р сургууль

Багануур дүүрэг

Боловсрол цогцолбор сургууль

Налайх дүүрэг

119-р сургууль

Сүхбаатар дүүрэг

1-р сургууль

4-р сургууль

16-р сургууль

45-р сургууль

Сонгинохайрхан дүүрэг

“Хөгжил” цогцолбор сургууль

“Ирээдүй” цогцолбор сургууль

67-р сургууль

Хан-Уул дүүрэг

18-р сургууль

52-р сургууль

75-р сургууль

Чингэлтэй дүүрэг

39-р сургууль

50-р сургууль

Баянгол дүүрэг

“Оюуны Ундраа” цогцолбор сургууль

“Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль

“Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль

141-р сургууль

Баянзүрх дүүрэг

14-р сургууль

21-р сургууль

48-р сургууль

53-р сургууль

84-р сургууль


Ташрамд дурдахад, монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгч болох юм. Мөн шалгуулагчид элсэлтийн шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын үнэмлэх, суудлын хуваарь, бүртгэлийн хуудсаа авчрах аж.

 

 

関連ニュース