СҮХБААТАР: ОНХС-гийн хөрөнгөөр авто зам тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-24 11:02:41

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Наран сумын түүхт 70 жилийн ой, баяр наадам долоодугаар сарын 20, 21-нд болно. Ойгоо угтан өрнүүлж буй томоохон бүтээн байгуулалт бол сумын төв доторх 3,3 км авто замын ажил юм. Одоогоор 1.9 км зам тавьж, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

 

Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөдПоларис рөүд инженерингХХК гүйцэтгэж байна. Ойн баяр наадмын өмнө бүрэн дуусгаж ашиглалтад өгнө гэлээ.

 

Наран суманд хийж буй удаах томоохон бүтээн байгуулалт бол Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний яамны хамтарсан санхүүжилт буюу 1,2 тэрбум төгрөгөөр ЭМТ-ийг сэргээгдэх эрчим хүч, дулаанаар хангах ажлыг эхлүүлээд байна.


 

Мөн ойн хүрээнд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хуучин наадмын талбайг засварлах, нэгдсэн хогийн цэгийг цэгцлэх, Наранбулагийн хашааг шинэчлэх, угталт үдэлтийн хаалганы өнгө үзэмжийг сэргээн сайжруулах, гэр хорооллын болон нийтийн эзэмшлийн талбайг цэгцлэх, тэгшлэх, спорт заалыг засварлах, сумын төвийг дулаанаар бүрэн хангах хүчин чадал бүхий уурын зуухыг шинээр барих зэрэг ажлыг хийж байна.

 

関連ニュース