Дэлхийн хүнсний өдрийг угтаж “Хүнсний аюулгүй байдал-2025” хурал зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийг 10 дугаар сарын 16-нд тэмдэглэнэ.
Бага
хурлыг “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” сэдвээр 10 дугаар сарын нэгний өдөр зохион байгуулна.
ХХААХҮЯ хүнсний өдрийг
тохиолдуулан НҮБ-ын Хүнс,
хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн нэгдсэн
холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага
хурлыг зохион байгуулдаг. Энэ
нь хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм
шинжилгээний ажилтны оруулах
хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааг эргэлтэд оруулах, төрийн
бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, салбарын
хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын ХХААБ-аас энэ өдрийг
1981 оноос жил бүр тэмдэглэж
иржээ.