Иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журмыг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-19 10:32:22

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Засгийн газрын есдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар иргэдэд чиглэсэн нийтийн биеийн тамирын анхны журмыг баталсан байна.


Энэхүү “Хүн амын бие бялдрын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам”-аар биеийн тамир, спортын салбарын үйлчилгээг орчин үеийн чиг хандлага, олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа аж.


Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хүний нас, хүйс, биеийн онцлогт тулгуурлан спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай болсон. Иймд шинэ журам нь бүх нийтийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан бие бялдрыг хөгжүүлж, дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

関連ニュース