Дипломат паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал Бин Фархан Аль-Саудтай энэ сарын 26-нд уулзав.
Уулзалтын үеэр талууд “Дипломат болон албан/тусгай паспорт
эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын
Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т
гарын үсэг зурав.
Түүнчлэн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам
бүр идэвхжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд өмнө тохирсон асуудлуудыг бодит
ажил хэрэг болгох талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.