Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-01 10:50:53

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2025-2026 оны улирлын үндэсний дээд лигийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.


Энэ удаагийн лигт эрэгтэй 10, эмэгтэй зургаан баг оролцох юм. Шинэ улирлыг эмэгтэйчүүдийн лигийн хошой аварга “Улаанбаатар Амазонс” баг энэ улиралд анх удаа лигт оролцох “Пиратес”-ын тоглолтоор нээж байгаа юм. Араас нь лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багийн тоглолт болох хуваарьтай аж.


2025-2026 оны лигт түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй баг ирэх улиралд Азийн аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авна.

関連ニュース